Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг зохион байгуулж байна.
“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнгийн үеэр хот хөдөөгийн Ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын удирдлагын системийг туршилтаар нэвтрүүлэхээр “ЕСМ” компани БШУЯ-тай “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Их нүүдэл системийн туршилтыг үнэ төлбөргүйгээр Нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 22 сургуульд гурван сарын хугацаанд хийх юм.