Манай компанийн цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт харилцагчид, хамтран ажиллагсад та бүхэнд талархсанаа илэрхийлж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Манай ЕСМ компани нь анх байгуулагдсан цагаасаа хойш Мэдээллийн технологи тэр дундаа Программ хангамжийн салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийгмийн хэд хэдэн салбарт дижитал шилжилт хийх, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал Засгийн газрын хэрэгжүүлэгч, тохируулагч 4-5 агентлагт салбарын мэдээллийн нэгдсэн системийг боловсруулж амжилттай нэвтрүүлсэн билээ. Мөн банк санхүүгийн салбарт анхдагчийн нэг нь болж чадсан бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн бүх салбар нэгжүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлсэн.
Сүүлийн жилүүдэд Боловсролын салбарт дижитал шилжилт хийхэд бид өөрсдийн бодит хувь нэмрийг оруулан 100 гаруй сургуульд “Их нүүдэл” сургалтын удирдлагын системийг нэвтрүүлэн Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системтэй мэдээллээ солилцон амжилттай ажиллаж байна.
Цаашид цахим засаглал, боловсролын дижитал шилжилт хийхэд та бүхний итгэлтэй, найдвартай хамтрагч байж Монгол брэндийг Дэлхийд гаргахын төлөө хичээн ажиллах болно.
Хүндэтгэсэн
Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Ц.Отгонбагана
ECM компани, бид хэн бэ?
Бидний бүтээсэн цахим шийдэл