BackOffice-BOS

Бүтээгдэхүүн

Хөрөнгийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, орчин үеийн технологийн хөгжлийн дагуу МХБ болон ҮЦТТТХТ зэрэг байгууллагуудын бүртгэл тооцооны систем солигдож, шинэчлэгдэж байгаатай холбогдуулан хөрөнгийн зах зээлд оролцогч БДК-дын бүртгэл тооцооны систем мөн шинэчлэн өөрчлөгдөх шаардлагатай болсон. Үүний дагуу манай компаний зүгээс БДК-ны програм хангамжийн бүртгэл тооцооны системийг шинэчлэн боловсруулж, харилцагч байгууллагуудад танилцуулж байна.

BOS систем нь БДК-н харилцагчийн дансны үлдэгдэл хуулга авах, арилжааны захиалга бүртгэл хийх, харилцагчийн дансны шинжилгээ хийх, харилцагчид санамж, мэдэгдэл өгөх мөн үнэт цаасны ханшийн болон бусад мэдээлэл авах зэрэг FrontOffice-н үүрэг зориулалттай BOS-ACCOUNT дэд систем, мөн харилцагчийн дансны бүртгэл, гэрээ маягт хэвлэх, арилжааны банкин дахь БДК-ны харилцагчийн үнэт цаасны арилжаа төлбөр тооцооны дансны гүйлгээ үлдэгдэл хөтлөх, MIT системийн арилжааны мэдээллийг хүлээн авч хэлцэл нөлөөлөх, шимтгэл тооцох, арилжааны хуулга үүсгэх, үнэт цаасны болон бэлэн мөнгөний, бусад мэдээ тайлан гаргах зэрэг BackOffice-н үүрэг зориулалттай BOS-Clearing дэд систем, харилцагчийн дансны гүйлгээ хуулга, арилжааны захиалга, зарлагын болон бусад төлбөрийн мэдээлэл зэргийг утасны мессежээр хүргэх MessageCenter модуль зэрэг хэд хэдэн дэд системээс бүрдэж байна.

BOS-ACCOUNT

Брокер дилерийн компаний харилцагч интернет хөтөч, ухаалаг гар утас ашиглан өөрийн үнэт цаасны арилжааны дансаа удирдах үүрэг зориулалт бүхий вэб интерфэйстэй програм юм. Тухайлбал, харилцагч өөрийн дансны үлдэгдэл хуулгаа харах, хүлээгдэж буй төлбөр, захиалганд байгаа дүн, зарлагын боломжит үлдэгдлээ харах, үнэт цаасны ханшийн болон зах зээлийн үнэлгээ гаргах, дансны шинжилгээ хийх, үнэт цаасны арилжааны ханшийн график харах зэрэг ажилбар функцууд багтсан.

BOS-VIPRO

БДК өөрийн харилцагчдийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх, төвлөрсөн хадгаламжийн данс нээх, дансны итгэмжлэл, зурган мэдээлэл оруулах, дансны гэрээ хэвлэх, арилжааны захиалгын бүртгэл хөтлөх, арилжааны бус гүйлгээ хэлцэл бүртгэх, дансны мэдээлэл засварлах, дансанд хандах эрх олгох зэрэг үүрэг зориулалттай ажилбар функцууд багтсан BackOffice-н дэд систем юм.

BOS-CLEARING

Арилжааны банкин дахь БДК-ны харилцагчийн үнэт цаасны төлбөр тооцооны дансны гүйлгээ үлдэгдлийг бүртгэж хөтлөх, МХБ дээр хийгдсэн арилжаа болон клиринг банкны сеттлемент гүйлгээ нөлөөлөх, харилцагчийн дансны хуулга гаргах, харилцагчийн дансны үлдэгдэл, хүлээгдэж буй төлбөрийн мэдээ, арилжааны шимтгэлийн мэдээ, бусад мэдээ тайлан гаргах, мөн МХБ, ҮЦТТөв, Клиринг банктай шууд холбогдож мэдээлэл хүлээн авах, дамжуулах зэрэг үүрэг зориулалттай ажилбар функцууд багтсан BackOffice-н дэд систем юм.

Системийн онцлог давуу тал

Ашиглахад энгийн хялбар, монгол англи хэлний интерфэйстэй

Хэрэглэгчийн системд хандах, мэдээлэл авах эрхийн зрхицуулалттай, нууцлал хамгаалалтын горимтой

Клиринг банкин дахь үнэт цаасны төлбөр тооцооны дансны гүйлгээ үлдэгдлийн мэдээллийг онлайнаар болон файлаар солилцох боломжтой

Банктай мэдээлэл солилцох боломжтой БДК өөрөө харилцагчийн гүйлгээг оруулах боломжтой

Харилцагчийн зарлагын болон бусад гүйлгээ хянагч мэргэжилтнээр баталгаажна

MIT болон ҮҮЦТТХТ, Арилжааны банктай мэдээлэл солилцох

Харилцагч онлайнаар данс нээх, захиалга авах

Харилцагчтай мессежээр мэдээлэл солилцох

Их Нүүдэл

Сургалтын удирдлагын систем

ЭЕШ-eYesh App

Бие даан бэлдэх сургалтын систем