Төслүүд

Цахим шийдлүүд

Apartment Billing Information System

Орон сууц, ус дулааны бүртгэл тооцоо мэдээллийн систем

Айл өрх, ААН байгууллагын ус, дулаан хангамж болон гэмтлийн дуудлага нэмэлт үйлчилгээний борлуулалтын бүртгэл, холбогдон гарах төлбөр тооцоог боловсруулан автоматжуулсан, алдагдлыг бууруулж, орлого хураан төвлөрүүлэх үүрэг зориулалт, зорилго бүхий вэб програм, мэдээллийн систем юм.

ДАРААЛАЛ

ABIS системийн ерөнхий дараалал

1. Хэрэглэгчийн бүртгэл

Үндсэн мэдээлэл

2. Тоолуурын бүртгэл

Бусад үйлчилгээ

3. Тохиргоо

Тооцолол хийхэд шаардагдах

4. Тоолуурын заалт

Тухайн сарын заалтыг оруулна

5. Тооцоолол

Төлбөл зохих бодогдоно.

6. Буцаалт залруулга

Гараар засах засварууд

7. Дуудлагын програм

Гэмтэл дуудлага зэрэг төлбөрт үйлчилгээ

8. Нэмэлт үйлчилгээ

Хог, радио, ариутгал гэх мэт

9. Орлогын програм

Төлбөл зохих мэдээлэл илгээгдэнэ

10. Онлайн горим

Банкны төлбөр тооцоо

11. НӨАТ баримт

Хэрэглэгчийн төлбөрийн баримт

12. Мэдээлэл илгээх

Төлбөр, үлдэгдлийн мэдээлэл илгээх

Интеграц

Бусад системтэй холбогдох

Санхүүгийн програм

Борлуулалт, төлбөр тооцоо болон бусад шаардлагатай мэдээллүүдийг санхүүгийн програмд илгээх боломжтой.

Банкууд

Оффлайн болон онлайн горимд борлуулалтын мэдээлэл илгээх, төлөлтийн мэдээллийг татах зэргээр холбогдон ажиллана.

НӨАТУС

НӨАТУС-тэй холбогдож ажиллах ба бусад гадны системүүдтэй харилцан мэдээлэл солилцох бүрэн боломжтой.

E-Finance

E-FINANCE систем нь Банк бус санхүүгийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, түүнд хийгдэх бүхий л үйлдэл функцийг програмчлах зорилгоор хийгдсэн хэд хэдэн программуудаас бүрдсэн цогц систем юм.

Данс нээх, харилцагч бүртгэх

Энэ модуль нь шинээр харилцагч бүртгэх, данс нээх, харилцагчийн мэдээлэл болон дансны мэдээлэл засварлах, бүртгэлийн нэгдсэн сангаас хайлт хийх, дотоодын данс нээх, дансны шинж, төлөвлөгөө засварлах, харилцагчийн гарын үсэг болон зурган мэдээлэл оруулах зэрэг үйлдлүүд хийх зориулалттай

Гүйлгээ хийх

Энэ модуль нь тэнцлийн гүйлгээ, валютын арилжаа, данс хоорондох бэлэн бус арилжаа, гадаад гуйвуулга болон тэнцлийн бус гүйлгээ зэрэг өдөр тутмын гүйлгээ оруулах, дансны үлдэгдэл ,хуулга гаргах, нябо-журнал болон өдрийн гүйлгээ баланс авах,тухайн өдрийн болон өмнөх өдрийн гүйлгээнээс хайлт хийх, валютын ханш, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл авах гэх мэт боломжуудтай.

Тайлан баланс гаргах

Энэ модуль нь өдрийн гүйлгээний баланс тайлан авах, гүйлгээний хаалт хийх зорилготой бөгөөд гүйлгээний програмын нэг хэсэг юм. Програм дээр өдрийн гүйлгээний хураангуй болон дэлгэрэнгүй баланс гаргах, тэнцлийн бус гүйлгээний тайлан авах, гүйлгээний түүвэр авах, баланс шалгах, гүйлгээ өндөрлөх, валютын ханш тогтоох, ханшийн тэгшитгэл хийх, гүйлгээний төлөв хаах, нээх мөн дансны төлөвлөгөө өөрчлөх, лавлах сангууд засварлах зэрэг үйлдлүүд хийгдэнэ.

Удирдагчийн модуль

Энэ программ нь систем дээр ажиллах хэрэглэгчдийг шинээр бүртгэх, хэрэглэгчийн ажиллах эрх тогтоох, гүйлгээний эрх олгох, датабэйс сервер дээрх өгөгдлийн хуваарилалт болон системд нэвтэрсэн талаарх лог файл бүртгэх зэрэг үйлдлүүд хийнэ. Системд ажиллаж байгаа хэрэглэгч нь группд хуваагдах бөгөөд түүний дагуу системд ямар үйлдэл хийх, программын ямар цэсэнд хандах, ямар мэдээлэл авах зэргээр системд оролцоно.

Зээлийн мэдээллийн систем

Зээлийн программ нь ББСБ-ын зээлтэй холбоотой үйл ажиллагааг автоматжуулах, зээлийн бүртгэл, хүү тооцоололтын бүртгэлийг сайжруулах түүнтэй холбоотойгоор мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, холбогдох тайлан мэдээг гаргах боломжийг олгоно.

UNIMIS- UNIVERSITY INFORMATION MANAGEMENT SYSTEM

Их дээд сургуулиудад мэдээллийн зуунд чадварлаг боловсон хүчин бэлтгэж, асар хурдацтай өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн урсгалыг зөв удирдах, өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байгаа бизнесийн орчинд хурдан дасан зохицоход UNIMIS мэдээллийн систем тусална.

UNIMIS Micro

Багш , оюутан , төгсөгч , хичээл , дүнгийн дэлгэрэнгүй бүртгэл, тайлан судалгааны иж бүрдэл систем.

UNIMIS Mini

(UNIMIS-micro) + Сургалтын албаны бүх програм + Багш , оюутны вэб + Сургалтын төлбөрийн програм, магистр, докторын сургалт.

UNIMIS Macro

(UNIMIS-mini) + Олон сервер, Олон сургууль хоорондын тооцоо + Иж бүрэн интранет, Их дээд сургуулийн тусгай зориулалтын санхүүгийн програм, Системийн ерөнхий удирдлага.

UNIMIS Electron

(UNIMIS-macro) + virtual university-ийн дэд систем (On-line хичээл, тест...) , электрон төлбөр тооцооны систем (банктай шууд холбогдоно) , Вэб портал.

UNIMIS онцлог давуу тал

Цахилгааны борлуулалтын бүртгэл тооцоо, мэдээллийн нэгдсэн систем.

Системийн үндсэн зорилго нь цахилгаан түгээх сүлжээ (ЦТС) компаниудын хэмжээнд техникийн бус алдагдлыг бууруулах, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, ажиллагсдын бүтээмжийг дээшлүүлэх, удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай бүхий л төрлийн мэдээллээр хангах явдал юм.

Үндсэн системийн бүтэц

1. Хэрэглэгчийн үйлчилгээний дэд систем

  • Үндсэн мэдээллүүдийн бүртгэлийн модуль
  • Цахилгаан эрчим хүчний гэрээний модуль
  • Дуудлага төлбөрт үйлчилгээний модуль
  • Ажилчидийн ажлын гүйцэтгэл тайлан мэдээ бүх төрлөөр

2. Борлуулалтын дэд систем

  • Борлуулалтын бүртгэлийн модулиуд
  • Тоолуурын бүртгэл, тооцооны модуль
  • Шугамын алдагдал тооцох модуль
  • Цахилгааны чадлын тариф тооцох модуль
  • Засгийн газрын чөлөөлөлт тооцох модуль
  • Борлуулалтын үнэ тариф, гүйцэтгэлийн мэдээ тайлангууд
  • Эрчим хүчний зохицуулах хороонд илгээдэг тайлан мэдээ
  • Засгийн газрын чөлөөлөлт тооцох тайлан мэдээ

3. Орлого, авлагын бүртгэл тооцооны дэд систем

  • Орлогын бүртгэл, тооцооны модуль
  • НӨАТ-ын системтэй ажиллах модуль
  • Авлагын бүртгэл, тооцооны модуль
  • Мессеж илгээх, өгөгдөл бэлтгэх модуль
  • Төлбөрийн мэдээлэл мессежээр авах
  • Санхүүгийн програмтай мэдээлэл солилцох модуль
  • Системийн удирдагчийн модуль
  • Орлого бүртгэлийн тайлан мэдээ бүр төрлөөр

4. Онлайн дэд системүүд

  • Банкны үйлчилгээний програм
  • Billcenter онлайн програм
  • НӨАТУС-ийн баримт мессежээр илгээх модуль
  • Тусгай дугаарт хэрэглэгчийн код илгээж төлбөрийн үлдэгдлээ мессежээр авах

EDiMIS дэд системийн танилцуулга

Хэрэглэгчийн үйлчилгээний дэд систем

Уг програм нь EDIMIS системийн хэрэглэгчдийн мэдээллийн бүрдүүлэлтийн хэсэг бөгөөд нэг талаас ЦЭХ түгээж буй компани нөгөө талаас ЦЭХ хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулна.

Борлуулалтын дэд систем

Уг програм нь EDIMIS системийн боловсруулалт, тооцоолол болон тэдгээрийн бүрдүүлэлтийн хэсэг бөгөөд нэг талаас цахилгаан эрчим хүч түгээж буй компани нөгөө талаас цахилгаан эрчим хүч /ЦЭХ/ хэрэглэгч хоорондын цахилгаан эрчим хүчний түгээлт болон ашиглалт хоорондын харилцааг зохицуулна.

Орлого авлагын дэд систем

ЦЭХ хэрэглэсний болон бусад дараа төлбөрт үйлчилгээ үзүүлсний төлбөрийн нэхэмжлэлийг бэлтгэж төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэхэд бэлэн болгоно. Бүх төрлийн орлогыг хүлээн авч бүртгэх, санхүүгийн програмд бичилт, төлөлтийн мэдээллийг бэлтгэж илгээнэ.

Онлайн дэд систем

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх цахилгаан түгээх компаниудын төлбөрийн нэхэмжлэл, төлбөр төлөх, НӨАТ-ын баримт авах зэрэг ЦТС болон хэрэглэгч нарын хооронд үүсэх харилцааг онлайнаар бүрэн шийдэх боломжтой хэрэглэгчийн нэгдсэн цахим систем

Системийг хэрэглэгч компанийн хэмжээнд орлого цуглуулалтыг нэмэгдүүлж, арилжааны шинж чанартай алдагдлыг бууруулан улмаар үр ашигтай ажиллах үндсэн арга замыг тогтоох боломжтой болно. ЦТС компаниудын үйл ажиллагааны шинэ арга, хэлбэрийг цахилгаан түгээх сүлжээний компьютерийн програм хангамж болох EDIMIS -ийг ашиглан шийдэх боломжтой.