Танилцуулга

Бидний тухай

жилийн туршлага
0 +
Уриа үг

Монгол брэндийг дэлхийд

“ЕСМ” /И–Си-Эм / компани 2001 оны 5 сард байгуулагдсан бөгөөд төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын дотоод бүртгэл тооцооны програмаас эхлээд томоохон салбарыг хамарсан мэдээллийн систем боловсруулж, програм хангамжийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан.

Зөв менежмент, ажлын оновчтой зохион байгуулалт, технологийн ололтод тулгуурлаж бага хүчээр үр дүнтэй, өндөр бүтээмжтэй байх зарчмаар ажилладаг. Бидний давуу тал бол мэдээллийн технологийн томоохон төслүүд дээр ажилласан туршлага, өндөр м‎эргэжилтэй, туршлагатай боловсон хүчин, найдвартай тогтмол харилцагч түнш байгууллагууд, мэдээллийн системийн шийдэл, төсөл боловсруулах мэргэжлийн баг хамт олонтой.

Зорилго

Бид харилцагчдынхаа ажлыг хөнгөвчилж бүтээмжийг нэмэгдүүлэн, зардлыг бууруулах ашиглахад хялбар систем бүтээгдэхүүнийг Олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэгч компани/баг хамт олон болох

Эрхэм зорилго

Бид ажлаа аз жаргалтайгаар хийх инновацилаг бүтээгдэхүүнийг бүтээнэ.

Алсын хараа

Бид хэрэглэгчидээ ямагт сэтгэл ханамжтай байлгах, үндэсний програм хангамжийн бүтээгдэхүүн бүтээж, зорилтот зах зээлд инноваци нэвтрүүлж, үнэ цэнийг бүтээгч компани байна.

Бидний ҮНЭТ ЗҮЙЛС

Чанартай сайн бүтээгдэхүүн

  • Бид бүхий л үйл явцдаа чанарыг эрхэмлэж ашиглахад хялбар, энгийн, алдаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийн төлөө байна.

 

  • Бид шинийг сэдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэх аливаа асуудлын шийдэл, сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлнэ.

 

  • Бид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шинэ технологи, шинэчлэлт, хамгийн сүүлийн үеийн технологийг хөгжлийг тогтмол нэвтрүүлэн бодит ажил болгоно
  • Бид хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг/хэрэгцээг судалж түүнд нийцсэн алдаагүй, ажиллахад хялбар бүтээгдэхүүн, үйлчилгээг (түрүүлж) үзүүлж харилцан ашигтай хамтран ажиллана.

 

  • Хэрэглэгч төвтэй байгууллага Хэрэглэгч төвтэй сэтгэхүй нь бидэнд гол анхаарлаа хааш нь хандуулахыг сануулдаг. Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахад байнга анхаардаг учраас бидний шийдвэр бүр хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээнд тулгуурладаг. 

 

  • Хэрэглэгч(д)ийнхээ санал хүсэлтийг эелдгээр хүлээн авч, хүндэтгэлтэй хандан  (бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга сайжруулж) хүлээлтээс давсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэнэ. 

 

  • Бид хэрэглэгчдээ тогтмол халамжилж, аз жаргалтай байлгахын тул бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлж дэлхийтэй хөл нийлүүлэн ажиллана.

Чухал тууштай хэрэглэгч

Бидний түүхийг бүтээлцэж буй чухал хэрэглэгчид манай компанийн үнэт зүйлсийн чухал нэгэн хэсэг болно. Хэрэглэгч төвтэй компани байна.

Чин сэтгэлтэй хамт олон

Бид мэргэшсэн, ёс зүйтэй, чин сэтгэлтэй баг, хамт олон - нэг гэр бүл.
  • Мэргэшсэн, ёс зүйтэй, чадварлаг багийн гишүүн нь компанийн үнэт зүйл бөгөөд тэдэнд ажиллах таатай орчин, хүртээмжтэй цалин, хангамж, дэмжлэг үзүүлж урт хугацаандаа хамтран ажиллахыг бид эрмэлздэг.

 

  • Бид ажилдаа мэргэжлийн, өөриймсөг, чин сэтгэлээр хандаж харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг харилцааг бий болгон өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүл(эхийн төлөө хамтран ажилладаг)дэг.

 

  • Сурч хөгжих эрмэлзэлтэй ажилтан бол манай баялаг. Мэдлэгээ бусадтай хуваалцаж, бүтээлч хөдөлмөрөөр хамтын амжилтад хүрнэ.
  • Харилцагч, хэрэглэгч, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, амлалтаа биелүүлдэг байна.

 

  • Хууль ёсыг дээдлэн сахиж, хуулийн хүрээнд бизнесийн болон мэргэжлийн ёс зүйг чанд баримтална.

 

  • Шударга ёсыг эрхэмлэн дээдэлж нээлттэй, ил тод ажиллана.

Чанд ёс зүй

Бид хариуцлагаа ухамсарлан, ёс зүйтэй, хуулийг дээдлэгч компани

Чухаг итгэлтэй харилцагч

Харилцан ашигтай хамтын ажиллагаа. Бид бүгдийг биш.

Бид бүгдийг хийх биш чаддаг чаддаг зүйлээрээ бусадтай хоршиж харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Мэндчилгээ

ECM ХХК-ны захирал

Он цагийн хэлхээ

Бидний бүтээсэн цахим шийдэл