Монгол улсын анхны цахим сургууль “Их нүүдэл” системийг сонголоо

Монгол улсын анхны цахим сургууль “Их нүүдэл” системийг сонголоо

“Боловсролын дижитал шилжилт”-ийг 20 жилийн туршлагатай Програм хангамжийн “ЕСМ” компанитай хамтран хийхээр талууд харилцан тохиролцож САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Улсын тэргүүний 84 дүгээр сургууль нь Монгол улсдаа анхны цахим сургууль болох зорилт тавин ажиллаж амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж байгаа, цар тахлын хорио цээрийн улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа энэ үед “Боловсролын дижитал шилжилт”-ийг 20 жилийн туршлагатай Програм хангамжийн “ЕСМ” компанитай хамтран хийхээр талууд харилцан тохиролцож САНАМЖ БИЧИГ байгууллаа.

84 дүгээр сургууль цахим сургууль төслийг 20 … оноос эхлэн хэрэгжүүлж цахим хичээлийн сан, цахим даалгаврын санг бий болгон нийт хийчээлийнхээ багаггүй хувийг цахимаар явуулж хэвшсэн салбартаа тэргүүлэгч сургуулиудын төлөөлөл бол Програм хангамжийн “ЕСМ” компани нь энэ жил 20 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа үндэсний үйлдвэрлэгч, туршлагатай салбартаа тэргүүлэгч компаниудын нэг юм.

“Их нүүдэл” сургалтын удирдлагын систем нь уламжлалт буюу танхимын сургалтыг цахимаар явуулах бүрэн бололцоог олгосон иж бүрэн, нэгдсэн сан бүхий цогц систем юм. Мөн үндэсний брэнд бүтээгдэхүүн бөгөөд багш нарын ажлын ачааллыг бууруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж чанарыг сайжруулах үндсэн зорилготой ба ашиглахад хялбар, цаашид салбарын онцлог, шаардлагад тохируулан хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгээрээ бусад ижил төстэй системүүдээс давуу талтай юм.

Сошиал медиад хуваалцах

Facebook
Twitter